2022 оны 04 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Казахстан улсын Алматы хотод Эрасмус+хөтөлбөрийн 609905-ЕРР-1-2019-1-IT-EPPKA2-CBHE-JP Development skills and Teacher training for Leadership (DeSTT) олон улсын төслийн хүрээнд Алматы хотын UIB- Университет практических знаний Их сургуульд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.
Тус хурал нь “The International Scientific Conference Sagadiyev Readings 2022 – New Economic Policy: Realities and Prospects” ерөнхий сэдвийн дор 8 салбар хуралдаантай зохион байгуулагдав.
Бид Session 7. Networking of Universities and Local communities in Training for Leadership салбар хуралдаанд оролцож “Teacher leadership skills and job satisfaction”, “The career development program of faculty members is to motivate their leadership” зэрэг илтгэл тавьлаа.
2022 оны 05 сарын 10 өдөр